СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2022-04-20 38 0

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын “Уртын голын цэцэрлэгт хүрээлэн” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Д.Шижирбаатар, “Монгол зам” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, МУ-ын Гавьяат барилгачин Б.Цогтсэргэлэн, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уртын голын соёл амралтын хүрээлэн 270 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. 100 га-д нь бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3-4 тэрбум төгрөгөөр 150000 мод тарихаар төлөвлөжээ.

Нийтдээ 15 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй уг ажилд энэ жил 9.3 тэрбум төгрөг тавигджээ. Дугуйн зам, 2.6 км дугуйн зам, явган хүний зам, задгай театр, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн бие засах газартай, 300 машины зогсоол зэрэг хийгдэнэ. Таван жилийн дараа гэхэд иж бүрэн бүтээн байгуулалтын ажил болно. Ард иргэд, хүүхэд багачууд, аялал жуулчлагчдын очих дуртай соёл амралтын хүрээлэн бий болсоноор 21 аймгаас анхдагч ажил болно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ онцлов.

/эх сурвалж: Сүхбаатар аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ