ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР 60 ГАРУЙ ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-04-19 71 0

Сүхбаатар аймгийн Дарьганга сум Бадрах багийн “Сэнжит” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220км-т, сумын төвөөс зүүн зүгт 60км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага 2021.04.18-ны өдрийн 22:50 минутад иржээ. Хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяраар ахлуулсан 20 алба хаагч, 2 автомашин, Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 12 алба хаагч 1 автомашин, Дарьганга сумын ЗДТГ-аас 15 ажилтан, цагдаагийн 1 автомашин, Хилийн цэргийн 0184 ангийн 0160 дугаар салбараас 4 алба хаагч, 1 автомашин, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-аас 9 ажилтан, 1 автомашинтай нийт 61 хүн, 8 автомашинтайгаар ажиллаж байна.

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ