ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМ, НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРЭГ ХООРОНДЫН ХИЛИЙН ЦЭСИЙН МАРГААН БОЛОН МЭРГЭН ТОНЬЮКУКЫН ЦОГЦОЛБОРТ МУЗЕЙ БАЙГУУЛАХ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСГЭЭС ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЛАА

2022-04-19 60 0

Монгол Улсын Шадар сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар тушаалаар Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум хоорондын хилийн цэс орчмын газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэгт Соёлын яам, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын орлогч, Төв аймгийн Засаг даргын орлогч, Эрдэнэ сумын Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны төлөөллүүд томилогдсон.

Ажлын хэсгээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/202 дугаар захирамжаар Соёлын яаманд аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн 20 га газартай давхацсан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн нэгж талбарын судалгааг гаргаж шийдвэрлэх санал боловсруулах, мөн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэс орчмын газрын маргаантай хэсэгт олгогдсон нэгж талбарын нарийвчилсан судалгааг гаргаж шийдвэрлэх санал боловсруулахаар нөхцөл байдлыг газар дээр нь судлан, шаардлагатай хэмжилт, зураглалыг боловсруулан, газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж байна.

/эх сурвалж:ГЗБГЗЗГазар/

Холбоотой мэдээ