“ТЭРБУМ МОД” АЯНЫ ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ

2022-04-19 55 0

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар төмөр замын харъяа Баянтүмэн тасаг, түүний удирдлагуудтай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантулга, Чойбалсан хотын захирагчийн албаны дарга Н.Оюундэлгэр болон бусад албаны хүмүүстэй хамт “Тэрбум мод” аяныг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцож, мод тарихаар төлөвлөсөн газрын нөхцөл байдалтай танилцах ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтын үеэр:

2022 оноос эхлэн жил бүр 1000-аас доошгүй мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа, мөн тус байгууллагын ахмадын хороо, нийт төмөр замын ажилчин, албан хаагчид нийлээд 500 орчим хүнтэй, тэдгээрийн хүч, нөөц бололцоог ашиглан мод тарих ажлыг зохион байгуулах талаар төмөр замын өртөөний орлогч дарга С.Батбадар мэдэгдсэн. Цаашид аяны хүрээнд аймаг орон нутагтай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

БОАЖГ-ын зүгээс цаашид төмөр замын трассын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах, өртөө, зөрлөгүүд болон Хэрлэн сумын 8 дугаар багийн нутагт мод тарьж ургуулах, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан тарьц, суулгац ургуулах мод үржүүлгийн газар байгуулж ажиллахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахаа илэрхийлэв.

/Эх сурвалж: Дорнод аймгийн БОАЖГазар/

Холбоотой мэдээ