ХЗДХ-ийн САЙД Х.НЯМБААТАР ХҮРМЭН СУМЫН ЖАНЖИН БАГТ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2022-04-18 170 0

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж, үйл ажиллагааг эхлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Шивээ хүрэн, Цагаан дэл, Гашуунсухайтад ажиллаж байна.

Энэ үеэр Өмнөговь аймгийн удирдлагуудын хүсэлтээр “Цагаан дэл-Өлзий” боомтыг шинээр нээхийг эсэргүүцэн, нутаг бэлчээрийн асуудлыг хөндөж байгаа малчид иргэдийн төлөөлөлтэй 2022 оны 4-р сарын 15-нд Хүрмэн сумын “Жанжин” багийн төвд уулзалт хийлээ. Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд гадаад худалдаа экспортын гарцыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэхэд тодорхой зорилт тавьж ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Малчид иргэдийн хувьд Борзонгийн говь, говийн байгалийн олон төрөл зүйл, эко системд нөлөөлөх үр дагавар мөн тухайн нутгийн малчдын бэлчээр усны асуудал хөндөгдөх, боомтыг даган шинээр уул уурхай бий болох зэрэг эрсдэлтэй нөхцөл үүсэхвий гэдэгт санал бодлоо илэрхийллээ.

Уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ ХЗДХ-ийн Сайд хэллээ.

/эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ