МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022-04-15 43 0

Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн малын эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн энэ оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, ХААИСургуулийн Мал эмнэлгийн сургуулийн зөвлөх, профессор С.Ганбат, Зооноз халдварт өвчин судлалын төвийн биологич Б.Ганбат болон эмийн хангамж хариуцсан компаниудын төлөөлөл оролцож Мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журам, орон нутагт тулгамдаж буй асуудлууд, малын шилжилт хөдөлгөөн, мал, амьтны гоц халдварт өвчлөлийн талаар санал бодлоо солилцсон.

Зөвлөгөөний үеэр гар бөмбөгийн спортын мастер Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Ц.Төмөрбатын нэрэмжит Мал эмнэлгийн газрын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж, С.Сайнбаяр ахлагчтай баг нэгдүгээр байр, Б.Жаргалсайхан ахлагчтай баг 2 дугаар байр, Ё.Гэрэлт-Од ахлагчтай баг 3 дугаар байранд, мөн ШИЛДЭГ ДОВТЛОГЧ-оор Бүрд сумын “Үнэгт хайрханы өгөөч”- МЭҮНэгжийн захирал И.Дорждэрэм, ТЭГШ ТОГЛОГЧ-оор Хархорин сумын “Аяган зураа” МЭҮНэгжийн захирал А.Сайнбилэг тус тус шалгарлаа.

/эх сурвалж: Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газар/

Холбоотой мэдээ