“ГАЗРЫН ХАРИЛЦАА- ЦАХИМ ШИЛЖИЛТ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2022-04-15 73 0

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газраас иргэдэд газар өмчлөх, ашиглахтай холбоотой төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх, цахимаар хэрхэн үйлчилгээ авч болох талаар мэдлэг мэдээлэл олгох зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж ажиллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт тус газрын мэргэжилтнүүд, Даланзадгад сумын 8 багийн дарга, сумдын газрын даамлууд, Улсын бүртгэлийн хэлтэс, тусгай зөвшөөрөлтэй кадастрын мэргэжлийн байгууллага зэрэг иргэний газар өмчлөлтэй холбоотой бүх үйлчилгээг нэг дор үзүүлж нийт 900 гаруй иргэний асуудлыг шийдвэрлэж ажилласан байна. “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд иргэд газар эзэмших, ашиглахтай холбоотой 12 төрлийн үйлчилгээг egazar.gov.mn цахим системээр нэвтэрч үйлчилгээ авах боломжтой байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт ирж газар дээр нь газрын гэрчилгээгээ гаргуулсан иргэдийн гэрчилгээг аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат гардуулан өглөө.

/эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ