ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2022-04-12 442 1

Хэнтий аймгийн төв Чингис хотноо энэ оны 06 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд “Ерөөлч, магтаалчдын Улсын IX уралдаан” зохион байгуулахаар зарлаад байна.

Уг наадмыг Хэнтий нутгаас төрөн гарсан нэрт ерөөлч, магтаалч Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон Алтангадас одонт аман билэгтэн, Номт боржигон овогт Л.Агваанжамбалын мэндэлсний 99 жилийн ойд зориулахын хамт, Хэнтий аймгийн ардын урлаг, соёлын наадамтай хамтатган зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Энэхүү уралдаан 07-12 нас, 13-17 нас, 18-40 нас, 41-ээс нас гэсэн дөрвөн насны ангиллаар явагдана.

Та бүхэнд уг уралдааны удирдамжийг хүргүүлж байна.  

/эх сурвалж: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Соёлын төв/

Холбоотой мэдээ