БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЭНЭ САРЫН 25-НААС ЦАХИМААР БҮРТГЭНЭ

2022-04-06 268 0

БНСУ-ын 2022 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны 4-р сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.

Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 3 хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд  / hudulmur-halamj.gov.mn, monkor.net / байршуулна. 

Холбоотой мэдээ