АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2022-04-06 190 0

Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн  ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартыг 2020 онд нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Олон улсын чанарын болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартын хэрэгжилтэд аудит хийх ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзаж, Онцгой байдлын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны зорилт, үйл ажиллагааг танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Мөн газар, хэлтэс, ангийн менежментийн тогтолцооны баримтжуулалтад үзлэг хийж, холбогдох хууль, эрхзүйн болон зохицуулалтын шаардлагын дагуу үнэлж, мэргэжил, аргазүйгээр ханган ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 6-15-ны өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ