ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-03-31 205 0

Хөвсгөл аймаг 2022 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нэрлэсэн жил болгон зарлаж,

“Удирдах ажилтны зөвлөгөөн -2022” нэрлэсэн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулалаа.Зөвлөгөөний нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш. Идэрбаясгалан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлж ажиллана” хэмээн онцлов. 

 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд 4000 –аас доошгүйажлын байрыг бий болгоно хэмээн Аймгийн ЗДТГ-ын дарга П.Ариунбат мэдээлэлдээ дурдлаа.

 Ажиллах хүчний 53 хувийг эзэлж буй Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ,өрсөлдөх чадварыг сайжруулж ажиллахыг  Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар онцлон дурдав.

 Тус зөвлөгөөнд Хөвсгөл аймгийн 200 орчим удирдах ажилтнууд хамрагдаж, 2 өдөр сургалт мэдээлэлд хамрагдлаа. 

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ