БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ “ЭРТЭЧ, ЭЕРЭГ, ЭРҮҮЛ” АНХДАГЧ АЙМАГ БОЛЛОО

2022-03-31 300 0

“Эртэч Монгол” хөдөлгөөний хүрээнд “Эртэч, Эерэг, Эрүүл Баян-Өлгийчүүд” уриан доор өнөөдөр өглөө Өлгийчүүд 06:30 цагт аймгийн төв талбайд нэгдлээ. “Эртэч Монгол” хөдөлгөөн орон даяар өрнөж, Баян-Өлгий аймаг төв талбайдаа хамгийн олон хүн цугларч идэвхтэй дасгал хөдөлгөөн хийн, “Эртэч, Эерэг, Эрүүл” энерги дамжуулсан аймгуудын анхдагч нь боллоо. Уг арга хэмжээнд аймгийн төвийн бүх төрийн албан хаагчид, сайн дурынхан гээд нийт 1000 гаруй хүн цугларав.

Уг хөдөлгөөн нь иргэдэд эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх зорилготой. “Эртэч Монгол” хөтөлбөрийн санаачлагч, “Эерэг сэтгэлгээний давлагаа” төслийн удирдагч Н.Энхбаатар болон сургагч багш Б.Төмөр-Очир Баян-Өлгий аймагт дөрөв дахь удаа ирж 10 хоног ажилласан.

Төслийн хүрээнд 21 аймагт сургагч багш нар бэлтгэж хөгжлийн нэгдэл салбарыг байгуулан ажиллаж байна. “Эерэг хандлагыг түгээе!” уриан дор санаачилж хийсэн томоохон ажил болох “Сургагч багш” бэлтгэх хөтөлбөр Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулагдаж, 13 хүн сертификатаа гардан авлаа.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ