ХЭРЛЭН СУМЫН 7 ДУГААР БАГТ ЯВГАН ЗАМ, ГЭРЭЛТҮҮЛЭГ БҮХИЙ АВТО ЗАМ БАРИНА

2022-03-29 56 0

Дорнод аймгийн Авто замыг хөгжүүлэх хөтөлбөр, Чойбалсан хотын авто замын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтаар Хэрлэн сум, 7 дугаар баг “Хүүхэд, эмэгтэйчүүдийн гудамжны авто замаас Мянгат хорооллын ар талаар явган зам, гэрэлтүүлэг бүхий авто зам барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Уг авто замын нийт урт 961 м, өргөн нь 6м, 2 талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй ба 2022-2024 оны хугацаанд барих ажлыг хэрэгжүүлнэ. Зураг төсвийг экспертизээр баталгаажуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг ажлыг хийж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ