ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2022-03-29 54 0

Өнөөдрийн байдлаар Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3 /Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлнэ/-т заасны дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байна.

ОХУ-ын ЭСЯ-ны фэйсбүүк хуудаст гарсан 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00.00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгдэх хүртэл тус улсад зорчих боломжгүй болохыг үүгээр анхааруулж байна.Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг тохиролцсон даруй олон нийтэд мэдээлэх болно.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ