“НУТГИЙН ИРЭЭДҮЙ” ЗОРИЛТОТ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 12 СУМЫГ БОЛОВСОН ХҮЧНЭЭР ХАНГААД БАЙНА

2022-03-29 56 0

Дорнод аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” зорилтот төсөл 2019 оноос эхлэн хэрэгжиж байна.Энэхүү төсөл нь аймаг, сумын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулах замаар сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.Өнөөдрийн байдлаар орон нутагт нэн шаардлагатай 21 мэргэжлээр 82 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэгт олгоод байгаа ба тэтгэлгийн мөнгөн төлбөр эргэн төлөгдөхгүй зөвхөн сумандаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэй юм.

Тэтгэлэг хамрагдан суралцаж буй оюутнуудаас 14 оюутан хүний их эмч, сувилагч, малын эмч, био анагаах, багш зэрэг мэргэжлээр төгсөж, 12 сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. Тус 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр нь 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц анхдагч хөтөлбөр бөгөөд сум, орон нутагт нэн хэрэгцээт боловсон хүчнийг цаашид үргэлжлүүлэн бэлтгэх зорилготой төсөл юм.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ