50.8 МЯНГАН ТОНН УЛААН БУУДАЙГ ХУДАЛДАН АВЧ, НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

2022-03-25 98 0

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-аас тариаланчдынхаа санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тариаланчдын гар дээр байгаа зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваариуд хийгдээд байна. Хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг ХААДС-ын Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбаруудаар дамжуулан татан авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.  

ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр хүнсний буудайг татан авах ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах үүргийг ХААДС, буудайг цэвэрлэж дугаарлан стандартад нийцүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулахыг аймгуудын хүнс хөдөө аж ахуйн газарт тус тус үүрэг болголоо.
Ингэснээр тариаланчид 100 хувь улаан буудайгаа борлуулж санхүүгийн эх үүсвэртэй болсноор энэ жилийнхээ тариалалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ