ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭД ДАРГА БЭНУА МЭЙЭР-БИШ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2022-03-25 97 0

Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дэд дарга, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Бэнуа Мэйэр-Бишээр ахлуулсан Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд болон хамтран ажилласан төсөл хөтөлбөрийн орон нутгийн зохицуулагчид, Эрүүл мэнд, нийгмийн салбарын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын хүрээнд тус агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн”, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх”, “Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Старт-ап хөтөлбөр” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, хамтран хэрэгжүүлж буй “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах”, “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх МАСАМ-2”, “Тогтвортой амжиргаа” төслүүдийн үе шат, хэрэгжилттэй танилцаж, цаашид газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ