УЛСЫН ХЭМЖЭЭНД 3.8 САЯ ТОЛГОЙ ЭХ МАЛ ТӨЛЛӨЖЭЭ

2022-03-25 255 0

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 27.9 сая толгой эх мал төллөхөөс 3.8 сая толгой эх мал төллөжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна. Баруун бүсэд нийт төллөвөл зохих эх малын 24.3 хувь, хангайн бүсэд 11.0 хувь, төвийн бүсэд 14.0 хувь, зүүн бүсэд 4.8 хувьтай мал төллөсөн байна.

Улсын хэмжээнд 92.1 мянган ингэ, 1.2 сая гүү, 1.7 сая үнээ, 13.5 сая эм хонь, 11.3 сая эм ямаа төллөнө.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ