“ГАЗРЫН ДООРХ УС ХАРАГДАХГҮЙЧ АНЗААРАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-03-25 94 0

Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан цэвэр усны ач холбогдолд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, усны нөөцийн тогтвортой менежментийг сурталчилдаг юм. Энэ жил тус өдрийг “Газрын доорх усыг танин мэдэхүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, БОАЖГ, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа хамтран Говь-Алтай аймгийн усны салбарын бодлого үйл ажиллагааг чиглүүлдэг төрийн байгууллагууд, ус ашиглагч аж ахуй нэгж, иргэдийн дунд хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, усны нөөцийн хомсдол, түүний зохисгүй хэрэглээ усны нөөцийг хамгаалах нөхөн сэргээх боломжийг иргэн аж ахуй нэгж байгууллагуудад сурталчилах, мэдлэг мэдээллээр хангах, өнөө цагт тулгамдаж буй усны нөөцийн хүртээмжтэй байдал, чанарын асуудал, нөөцийн зохисгүй ашиглалт, хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалт ба усны нөөцийн бодлого төлөвлөлт, бохир ус боловсруулах систем зэрэг устай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд нэгдсэн зөвлөмж гарч, цаашдын хамтын ажиллагаа уялдаа холбоо сайжирч, “Усны тухай” хуулийн хэрэгжилт бүрээ хангагдах юм.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ