М.Ариунболд: УЯАЧИД БИДНИЙ АСУУДАЛ, МАРГААН НЭГ ТАЛДАА ХУРДАН ШИЙДЭГДЭХ УЧИРТАЙ

2022-03-24 82 0

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд цахим хуудаснаа

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрхэн батлагдахаас Уяачид бидний асуудал, маргаан нэг талдаа хурдан шийдэгдэх учиртай.

Саяхан болсон “Монголын Үндэсний Спортын Хороо”-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дорж “Үндэсний Спортын Анхдугаар их чуулган” зохион байгуулагдсан. Уг чуулганд Монголын Үндэсний Спортын хорооны гишүүн холбоо болох Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо оролцсон.

 Ерөнхийлөгч монгол адууны талаар жинтэй үг хэлж, Монгол наадамд ёс зүйгүй авирласан, үндэсний спортын шударга өрсөлдөх зарчмыг зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцож байхаа анхааруулсан. Мөн яаралтай хаврын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэлэлцэн, батлахыг үүрэг болгож, Үндэсний Спортыг хөгжүүлэх Зарлиг гаргахаар амласан.

Төрийн бодлого шийдвэр нэг байх ёстой, Ерөнхийлөгч монгол адуугаа гэж байна, Тамгын дарга Янгугийн Содбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар харин Ерөнхийлөгчийнхөө эсрэг байр суурьтай байх юм.

Хэсэг бүлэг хүмүүсийн лоббигоор хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх гэсэн, түмэн олны эрх, ашгийг уландаа гишгэхийг санаархагч Төрийн сайд, Тамгын дарга нартаа Үндэсний Холбоо ажлаа хийхээ мэдэгдэе.

Монголын Улсын Ерөнхийлөгчийнхөө хэлсэн үг, хэрэгжүүлэх ажлыг унагаах гээд, хэрэгжүүлэхгүй, эрлийз морь уралдуулахаар санаархаж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгугийн Содбаатар, 2019 оны 01 дугаар сарын 30 өдрийн 57 тоот Засгийн газрын тогтоолоор Шадар сайдад хууль санаачлах үүрэг өгөөд Шадар сайд хуулиа боловсруулаад явж байхад мөн л эрлийз адууны лоббинд орсон Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тусдаа Үндэсний их баяр наадмын тухай хууль санаачлах нь зөв үү, Төрийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын дарга эрхэмүүд та нар эдгээр зүй бус үйлдлүүдээ зогсооно уу. 

Түмэн олонынхоо төлөө, нийт олонхын эрх ашгийн төлөө тангараг өргөн ажиллаж байгаагаа ухаарахыг хүсье гэж тэрээр мэдээлжээ.

Холбоотой мэдээ