ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО

2022-03-24 188 0

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа. 

 Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад идэвхтэй оролцсон юм.

  Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн 2 телевиз, 10 FM радиогоор дамжуулан ажиллалаа.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ