
Монгол Улсын газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ сарын 24-ний өдөр Дорнод аймагт ажиллаж байна. Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга О.Ганзориг болон аймгийн төрийн цэргийн байгууллагын дарга нартай уулзаж, орон нутагт дахь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.

Тэрээр аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалтад оролцож байгаа ба Дорнод аймгийн Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн үйл ажиллагаатай танилцан, Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

0 cэтгэгдэлтэй