
МУ-ын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга О.Ганзориг болон аймгийн төрийн цэргийн байгууллагын дарга нар Монгол дайчдын хөшөөний дэргэд мөнхийн галыг бадамлуулан, цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ХЭЛЭХДЭЭ:
“Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаал, удирдамж, заавар, аймгийн Засаг дарга,Батлан хамгаалах газрын даргын захирамж, удирдлага дор дайчилгааны бэлэн байдлыг дээшлүүлэх, цэргийн бүртгэл, цэрэг татлага, цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, Батлан хамгаалах зорилт, хууль тогтоомж, цэргийн шинэчлэлийн бодлогыг ард иргэдэд чадварлагаар сурталчлан ажиллаж байгаад сайшаалтай байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

0 cэтгэгдэлтэй