
Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд, олон нийтэд таниулах, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах” сургалт, дадлагын ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр “Ажнай” талбайд аймгийн засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бэлэн байдлын үзлэг боллоо.

Үзлэгт Даланзадгад сумын онцгой комисс болон ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн аврах 1,2,3-р бүлэг, хангалт үйлчилгээний 1,2-р бүлэг, механиксан бүлэг, дулаан хангамжийн бүлэг, эмнэлэгийн бүлэг, анхны тусламжийн 1,2-р бүлгүүдийн томилгоот бүрэлдэхүүн аранз хэрэгсэл, авто техниктэйгээ оролцов.


Эх сурвалж: ДАЛАНЗАДГАД ОНЦГОЙ КОМИСС

0 cэтгэгдэлтэй