АЙМАГ, НИЙСЛЭЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАРЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО

2022-03-23 96 0

21 аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нар Дорнод аймгийн Чойбалсан хотноо цугларч Батлан хамгаалах бодлогын шинэчлэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, харилцан туршлага судлах цугларалтыг зохион байгуулж байна.


Цугларалтын нээлтэд Дорнод аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, Батлан хамгаалах яамны СБТ-ийн газрын ОНХУДХ-ийн дарга, хурандаа Д.Энхсайхан, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, ЗХЖШ-ын БСТГ-ын Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Х.Баньд болон Дорнод аймгийн Төрийн цэргийн байгууллагын дарга нар, 21 аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нар оролцлоо.


Энэхүү цугларалт нь 03 дугаар сарын 23,24,25-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба нийслэл, дүүрэг, аймгуудын Цэргийн штабын дарга нарын цугларалтыг 2017 оноос эхлэн 5 дахь жилдээ зохион байгуулж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ