ДОМБОРЫН “КҮЙ” ТЭМЦЭЭН ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-03-22 94 0

Жил бүрийн Наурыз-Нарны баяраар зохиогддог домборын “Күй” тэмцээнийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ивээн тэтгэж, казак түмнийхээ соёл, уламжлалын нэгэн төрлийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Энэ жилийн тэмцээнд Ховд аймгийн Жаргалант, Ховд, Буянт сумын 80 гаруй авьяаслаг домборчин хүүхдүүд оролцсон байна.  

Бага насны гоцлол ангилалд 1-р байр А.Нуртас, 2-р байр Д.Мейранбек, 3-р байр Алихан, Тусгай байр Ш.Арстан, А.Сауле нар шалгарсан бол хамтлаг ангилалд 1-р байр Жаргалант сумын С.Даулетбек багштай Асилмура хамтлаг, 2-р байр Буянт сумын Самирхан багштай Намс хамтлаг, 3-р байр Жаргалант сумын С.Даулетбек багштай Хирандар хамтлаг тус тус тэргүүлжээ. 12-оос дээш насны гоцлол ангилалд 1-р байр Э.Айбек, 2-р байр Т.Маралбек, 3-р байр Х.Бахытжол, Тусгай байр Б.Симбат, Т.Эркежан нар, хамтлаг ангилалд 1-р байр Буянт сумын Самирхан багштай Адираспан хамтлаг, 2-р байр  Жаргалант сумын Толек хамтлаг, 3-р байр Жаргалант сумын С.Даулетбек багштай Аристан хамтлаг шалгарлаа.

Холбоотой мэдээ