ЧИНГИС МАСТЕРКРОСС-2022-Т 58 ТАМИРЧИН ОРОЛЦОЖ ТӨМӨР ХҮЛГИЙНХЭЭ ХУРД ХҮЧИЙГ СОРИХ ГЭЖ БАЙНА

2022-03-19 73 0

Монголын Авто мастеруудын холбоо, Дархан -Уул аймгийн ЗДТГ хамтран  “Чингис Мастеркросс-2022” уралдааныг өнөөдөр /2022. 03.19/ зохион байгуулж  байна.

22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  УИХ–ын гишүүн М.Чимэдцэрэн агсаны нэрэмжит тус тэмцээнд нийт 58 тамирчин оролцож төмөр хүлгийнхээ хурд хүчийг сорихоор Найрамдал талбайгаас хөдөллөө. 

Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Чингис Шар айраг ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр МNB спорт суваг,  Дархан-Уул аймгийн МТА, ФМ 89.5 радио ажиллаж байна.

Уралдаан эхлэхээр техникийн үзлэг явагдаж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс

Холбоотой мэдээ