ХҮННҮ ЭЙР” ХХК УЛААНБААТАР – АЛМА-АТА – УЛААНБААТАР ЧИГЛЭЛД АНХНЫ ХУВААРЬТ НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ҮЙЛДЛЭЭ

2022-03-19 66 0

Хүннү Эйр” ХХК Бүгд найрамдах Казакстан улсын Алма-Ата хот руу анхны хуваарьт нислэгээ өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр амжилттай үйлдэж, Улаанбаатар – Алма-Ата – Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгийн нээлт боллоо.

Монгол Улс, Бүгд найрамдах Казакстан улс хоорондын хуваарьт нислэг эргэн сэргэснээр хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа өргөжих, Монгол Улсын баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, цаашид хоёр орны зорчигч урсгал нэмэгдэх чухал ач холбогдолтой гэдгийг хоёр талын төлөөлөгчид уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: ИНЕГ

Холбоотой мэдээ