ХУРАНДАА ЦОЛТОН ГУРАВ ТӨРЛӨӨ

2022-03-17 64 0

Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярт өдрийн босгон дээр хилийн цэргээс хурандаа цолтон гурав төрлөө. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн дугаар тоот тушаалаар ХХЕГ-ын, Зэвсэг, химийн албаны дарга, дэд хурандаа С.Пүрэвдорж, хилийн цэргийн 0129 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа В.Хундгаа, хилийн цэргийн 0303 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Мөнбиш нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг олголоо.

Мөн тэднээс гадна Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулиас хоёр, Дотоодын цэргийн дугаар ангийн захирагч нийт зургаан хүн ахлах офицерын дээд цол болох ХУРАНДАА хэмээх эрхэм цолоор шагнагдлаа. Сонирхуулахад, дээр дурдсан зургаан алба хаагч шинээр батлагдсан цэргийн цол олгох журмаар олгогдож буй анхны хурандаа нар болсон талаар Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Холбоотой мэдээ