ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.1 ХУВИАР ӨССӨН БАЙНА

2022-03-16 254 0

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.0 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 15.9 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.0 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 13.1 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 2 дугаар сард өмнөх оны эцсээс 3.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 2 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Холбоотой мэдээ