ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТААР 66 АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАЖЭЭ

2022-03-16 70 0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 7-11-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 330 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ. 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянаж байна

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 32 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас таван гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 27 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 39 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна гэж АТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ