АЛБА ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЖ БАЙНА

2022-03-15 73 0

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас  зохион байгуулж байгаа “Мэдлэгийн менежментийн тогтолцоо ба албан бичгийн боловсруулалт” сэдэвт сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад холбогдох үүрэг чиглэл өглөө.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан 50 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Онцгой байдлын байгууллагын удирдлага болон алба хаагчдад олон улсын хэмжээнд баримталдаг стандарт, дүрэм журмыг таниулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалт энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ