ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ 14 ХОНОГ КАРАНТИЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2022-03-14 336 0

Дархан-Уул аймгийн ОК-ын 2022.03.14-ний 18:00 цагийн хуралдааны шийдвэр. Бага насны /0-5/ хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн СӨББ-ын үйл ажиллагааг маргаашнаас  /2022.03.15/ эхлэн 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэлээ.

– Бүх цэцэрлэгүүдийн ариутгал халдваргүйтгэллийг хийнэ.

– Яаралтай түргэн тусламж 103-ын тусламж үйлчилгээг 2 машинаар нэмэгдүүллээ.

– Тэтгэвэрт байгаа эмч нар болон хувийн хэвшлийн эмч нарыг татан ажиллуулах үүргийг өглөө.

– НЭ, ӨЭМТ-д уртасгасан цагаар ажиллаж байна.

Өнөөдрийн шийдвэртэй холбогдуулж 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг шаардлагатай тохиолдолд цахимаар зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэн өгөх үүргийг мөн өглөө.

Эх сурвалж: ДАРХАН-УУЛ АОК

Холбоотой мэдээ