ЦАХИМ  ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ, И-МОНГОЛ АКАДЕМИЙН ХАМТАРСАН БАГ МАНАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-03-14 77 0

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia” хөтөлбөр Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжиж эхэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсыг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт нэн тэргүүнд “Цахим Монгол” хөтөлбөрийг төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлж хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар:”Манай аймгийн тухайд нэгдсэн системийн порталд орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчилгээг нэвтрүүлсэн анхны жишиг цахим аймаг боллоо. 2021 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын албан хаагчид Хөвсгөл аймагт ажиллаж 70 гаруй албан хаагчдад сургалт зохион байгуулж арга зүйн зөвлөгөө өгсөн.

Мөн Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем болох “ERP” системийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 38 агентлаг байгууллага, 23 сум, 1 тосгоны Засаг даргын Тамгын газарт ERP системийг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ хэмээн онцлов.

Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” системд цахимаар үйлчлүүлэхэд 650 үйлчилгээ орсон бол операторын системээр үйлчлүүлэхэд 20 байгууллагын 229 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг иргэн, аж ахуй нэгж байгууллагад үзүүлж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг манай аймагт ажиллаж төрийн албан хаагч, иргэдэд цахим аймгийн загварчлалыг танилцуулж, арга зүйн зөвлөмж өгч, ажиллалаа.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ