УТААЖИЛТЫН БҮСЭЭС 33 ИРГЭНИЙГ ГАРГАЖ, 2 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА

2022-03-14 208 0

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 45, ой хээрийн түймрийн 1, аврах ажиллагааны 2 буюу нийт 48 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага мэдээлэл бүртгэгдлээ

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн утаажилтын бүсээс 11 хүүхэд, 32 том хүнийг гаргаж, угаартсан 3 иргэнийг ЯТТТ-103-т хүлээлгэн өгч, хоёр иргэний амь насыг авран хамгааллаа.

Мөн иргэдийн 1,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг аварсан байна. Аюулт үзэгдэл, ослын дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.4%-аар өсчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ