ЖИЛ БҮР ЗОРИЛТОТ БҮЛГИЙН БОЛОН СУУРЬ ӨВЧЛӨЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЗУНЫ СУВИЛАЛД ХАМРУУЛЖ БАЙНА

2022-03-14 71 0

Зорилтот бүлгийн болон суурь өвчлөлтэй хүүхдүүдийг зуны сувилалд хамруулах ажлыг 2018 оноос эхлэн аймгийн Эрүүл мэндийн газар зохион байгуулж байна.Жил бүр 350-400 хүүхэд хамруулдаг ба энэ онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 29,5 сая төгрөгийн санхүүжилтээр хоол тэжээлийн хурц болон архаг дутагдлаас үүдэлтэй сульдаа, жингийн алдагдал, цус багадалт зэрэг суурь өвчтэй онцгой асаргаа сувилгаа шаардлагатай 1-3 хүртэлх насны нийт 400 хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байгаа юм.Хүүхдийн зуны сувиллын бүртгэл 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ