“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2022” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-03-14 94 0

“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” аяны нээлтийг 03-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой тус аян нь 10 дахь жилдээ дэлхий нийтээр тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна. Энэ жилийн уриа үг нь “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриатайгаар тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улс 2013 оноос уг аянд нэгдсэн юм.

Тус аяныг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Зээлийн батлан даатлын сан, Арилжааны банкууд, Рио Тинто ХХК, Юнител групп, Lemon Press компани,  Мобифинанс ББСБ хамтран өнөөдрөөс эхлэн 3 дугаар сарын 27-ны өдрийг дуустал орон даяар хэрэгжүүлнэ.

Аяны хүрээнд хувь хүний санхүүгийн төлөвлөлт, ирээдүй рүү чиглэсэн хуримтлал ба хөрөнгө оруулалт хийх, мөнгөө зөв удирдсанаар ирээдүйн сайн сайхныг бүтээн бий болгож, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэх зэрэг агуулгын хүрээнд сургалт, уралдаан тэмцээн, нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулна.

Холбоотой мэдээ