ОРХОН СУМЫН 9 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА

2022-03-10 210 0

Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэг нь энэ хичээлийн жилд 6 бүлэгт 157 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 86 хүүхэд ирсэн талаар тус цэцэрлэгийн эрхлэгч танилцууллаа.

Нийт 27 багш ажилтан албан хаагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа бөгөөд цэцэрлэгийн барилга 1973 онд ашиглалтад оржээ. Өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлжээ.

Энэ жил тус өргөтгөлийн ажил бүрэн дуусч хүүхэд багачуудынхаа хамран сургалтыг нэмэгдүүлэхээр цэцэрлэгийн хамт олон ажиллаж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ