НЭГ Ч ХУРДАН ХҮЛЭГ ХАСАГДАХ УЧИРГҮЙ

2022-03-09 127 0

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос дэвшүүлж буй зорилго нь уяасан хүлэг бүхэн тохирсон ангилалдаа бүгд уралддаг, нэг ч хурдан хүлэг хасагдах учиргүй.

Яаж ялгах гээд байгаа юм бэ? гээд маш их асуух боллоо. Манай Үндэсний Холбооны пэйж хуудас болон бусад хэлбэрээр болж л өгвөл байнга хэлж байгаа.

Бид үүлдэрлэг байдлаар нь биш, үүлдрээр нь ил тод бүртгэлжүүлж ялгах боломжтой гэсэн шийдлийг дэвшүүлж байгаа бөгөөд ойрын 1-2 жилийн хугацаанд генетикийн түвшид бүртгэлжүүлэлтийг сайжруулах шийдлийг дэвшүүлж байгаа юм.

Манай холбооны www.mongolnaadam.mn сайтад зорилго, зорилтууд ил байгаа, уншиж танилцаарай.

1-рт Уяач өөрөө адууныхаа удам угшлыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй

2-рт Хэрвээ буруу мэдүүлэг өгч, эрлийз адуугаа монгол ангилалд бүртгүүлвэл зөрчлийг арилгахахад гарах зардлыг төлөх, зөрчсөн зөрчилд нь уяачын наадамд морио мордуулах эрхийг бөхийнхөнтэй адил хязгаарлах тухай зохицуулалтыг дэмжиж байна.

3-рт Бүртгэлжүүлэлт ил тод байх тул хэн ч утаснаасаа ороод харчихнаа. Худлаа аккунтнаас коммент бичих боломжгүй, зөвхөн өөрийн бүртгүүлсэн аккунтнаас бичих эрхтэй байхаар www.mongoladuu.mn сайтыг хийж, хөгжүүлж байна.

4-рт бид зөвхөн үндэсний холбооныхоо хэмжээнд бага түвшинээс буй салбар сумын холбооноосоо эхэлж энэхүү ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа болно.

Монголын Үндэсний морин уралдааны тулгамдсан асуудал, шийдэл сэдэвт 38 хуудас төслийн баримт бичгийг Үндэсний чуулганд зориулан хураангуй хэлбэрт оруулсныг энд байршуулая.

Та бүхэн эндээс хуудасны дарааллаар уншиж танилцана уу.

/эх сурвалж: Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо/

Холбоотой мэдээ