
Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын хамт олон энэ оны шинэхэн уран бүтээлээрээ орон нутгийнхаа иргэд олон нийтийг байлдан дагуулж байна. Учир нь МУСТА Б.Цэрэннадмидын зохиол, “Гэгээн муза” наадмын хошой Шилдэг найруулагч шагналын эзэн МУСТА Б.Мөнх-Амьдралын найруулга “Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжгийнхээ нээлтийг энэ сарын 04-ний өдөр ёслол төгөлдөр хийжээ. Уг жүжигт тус театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон тоглосон ба жүжгийн гол дүрийг бүтээсэн Дуучин н.Ганзориг энэ өдөр МУСТА хэмээх эрхэм цолыг хүртсэн байна. Тэрээр мэргэжлийн урлагийн салбарт 20-иод жил тасралтгүй хөдөлмөрлөж яваа авьяаслаг уран бүтээлч юм. Сонирхуулахад Монголын театрын урлагийн хөгжилд шинэ хуудас нэмэхүйц энэхүү жүжгийн тасалбар эрэлт ихтэй байгаа төдийгүй 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тоглогдох бөгөөд Улаанбаатар хот ирж тоглох хүсэлтийг ч иргэдийн зүгээс гаргаад байгаа гэнэ.


(эх сурвалж: Дорнод аймгийн ХДТ)
Сурвалжлагч Б.Мөнгөнтуул

0 cэтгэгдэлтэй