“ШИЛИЙН БОГД” УУЛАНД 2000 ХҮН ЦУГЛААД БАЙНА

2022-02-09 124 0

“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн 8-н буюу өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сум “Шилийн богд” ууланд 500 тээврийн хэрэгсэл, 2000 орчим иргэн нэг дор цугласанд тус цагдаагийн газрын алба хаагчдаас зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамжийг өгч, хяналт тавьж ажиллаж байна.

Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримтлаж, хөдөлгөөнд оролцоорой.

Эх сурвалж: Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар

Холбоотой мэдээ