95 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСТАЙ БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-02-01 124 0

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар шинийн баярыг тохиолдуулан 95 ба түүнээс настай ахмад буурлууддаа аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн аймгийн Засаг даргын гарын бэлэг, Дархан хотын 60 жилийн ойн тэмдэг, дурсгалын зүйлсийг гардуулан өглөө. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат өнөөдөр /2022.02.02/ 104 настай И.Бадамгарав гуайд бэлгийг нь хүргэж сар шинийн мэнд дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ. Аймгийн хэмжээнд 95 аас дээш настай нийт 19 ахмад бүртгэлтэй байдаг байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс

Холбоотой мэдээ