“ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2022-01-25 199 0

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Хүмүүнлэгийн тусламжийн товчоо болон Ойн албатай хамтран цахимаар зохион байгуулж байгаа “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт сургалт эхэллээ.

Сургалтад ЭМЯ, УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ОБЕГ, МУЗН, ДЭМБ, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын 40 орчим алба хаагч оролцож байна.

Сургалтыг нээж ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар шуурхай удирдлагын төвийн талаарх ерөнхий ойлголт, мэдээлэл болон коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээ, шуурхай удирдлагын төвийн төлөвлөлтийн үйл явц, үйл ажиллагааны талаар болон стандарт журмын талаар мэдлэг, ойлголтыг өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ