“АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” МАЛЧДАД УИХ ГИШҮҮН, БУЛГАН АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Ц.АНАНДБАЗАР ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2022-01-25 132 0

МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” шагналын шалгаруулалтыг 44 дэх жилдээ явуулж шилдгүүдийг тодрууллаа. 2021 онд ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ манлайлан Монгол Улсын хамгийн олон төл хүлээн авсан, нийгмийн харуцлагаараа манлайлсан Булган аймгийн “Алтан төлийн эзэн” малчдад Улсын Их Хурлын гишүүн, Булган аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар шагналыг гардуулж байна.

Анхдагч алдартан, ажил үйлсээрээ ууган баатрууд болсон Булган хангайн нутгийн малч зон олноо ажил үйлсээрээ манлайлан, эрдэнэт мал сүргээ өсгөж “АЛТАН ХУРГА”-ийн эзнээр шалгарсан Булган аймгийн Дашинчилэн сумын Зулбаянгийн Доржрагчаа, гэргий Гантөгөсийн Болормаа нарт шагналыг гардууллаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Алтан төлийн эздийг мялааж хувийн зүгээс орчин үеийн хурдан хүлэг “Мотоцикл” бэлэглэлээ.

ХЭЛ, ХИЛ, МАЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД ХЭН БАЯН МОНГОЛ БАЯН.

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ажлын алба

Холбоотой мэдээ