2021 ОНЫ ОНЦЛОХ ХҮНЭЭР ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ С.МӨНХБАТ ТОДОРЛОО

2022-01-24 119 0

17 дугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сар “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан 2021 онд идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан иргэд, хамт олон, байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгж-багуудыг шагнаж алдаршуулах аймгийн Засаг даргын захирамж гардаг.

2021 оны Оны онцлох хүнээр Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Сэрээтэрийн Мөнхбат тодорлоо. Аймгийн хөдөлмөрийн аварга хамт олон”-оор Аймгийн “Татварын хэлтэс”-ийн хамт олон шалгарсан бол “Аймгийн тэргүүний баг” –аар Дархан сумын 6 дугаар баг, Шарын гол сумын Дархан баг шалгарсан юм.

Харин “Шинээр ажлын байр бий болгосон байгууллага”–аар “Жүр үр” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар, “Үйзэн гүн” ХХК-ийн “Цээнэ” эмнэлэг шалгарчээ. “Орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага”-аар “Улаанбаатар Төмөр замын Дархан зангилгаа” хамт олон тодорсон байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ