ЭРДЭНЭТ ХОТОД “ИХ СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОР” БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ БШУЯ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

2022-01-24 115 0

Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг БШУЯ, “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болж 4 жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.

“Эрдэнэт” сургууль нь Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүч бэлтгэх суурь болдог байна. Төгсөгчид 3.2-оос дээш голч дүнтэй бол үйлдвэрт шууд ажилтан болдог байна. Улсын хэмжээнд Хүдэрийн металлургийн хөтөлбөр ганцхан байдаг нь энэ сургуулийнх юм. Цаашид ШУТИС-тай харилцан зөвшилцөж гурван хөтөлбөрийг 100 хувь өөрийнхөө сургуульд нутагшуулахаар төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн гурван хөтөлбөрөөр цаашид ШУТИС мэргэжилтэн бэлтгэхгүй гэсэн үг юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:

– Богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөлт хийх,

– Шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвлөх,

– Багш, ажилтны нийгмийн баталгааг хангах,

– Оюутнуудад дэмжлэг үзүүлэх

– Эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг зорилтуудыг тусгасан байна.

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ