ХАНХ СУМАНД 3,6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО

2022-01-24 204 0

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Живлэгийн-Ам гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 302 км-т, сумын төвөөс баруун зүгт 58 км-т өчигдөр өдрийн 15 цаг 15 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ