УЛС ТӨРИЙГ МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЬЕ” 21 АЙМГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-01-14 13 0

Орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн, ёс зүйн ур чадварыг дээшлүүлж улс төрийг мэдрэмжтэй мэдээлж, сурвалжлах, хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах мэдлэг, чадвар олгох зорилгоор тус уулзалт сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймагт зохион байгуулж байна.

Уулзалтад аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хонгорзул, ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, ОНХМХ-ны тэргүүн С.Шаравдорж, ХМЗ-ийн Радио телевизийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог, ХМЗ-ийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг, ХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэл, Мэдрэмжтэй мэдээлье нэгдлийн зохицуулагч А.Амартүвшин, ХМЗ-ийн сургалтын зохицуулагч А.Ариунтуяа болон холбогдох албан тушаалтнууд, орон нутгийн 35 хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид оролцож байна.

Сургалтын үеэр Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт сэтгүүл зүйн хараат бус байдлын баталгаа болох нь, Эрэн сурвалжилга ба ёс зүйтэй сэтгүүл зүй, Яагаад бидэнд жендэрийн линз хэрэгтэй вэ, Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, Эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь, Хэвлэл мэдээллийн агуулга дахь хэвшмэл ойлголт зэрэг асуудлуудаар хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ