
Завхан аймгийн Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын 02 дугаар хурлыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Хурлаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал болон бусад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн юм.
Хурлаар:
Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх
Олон нийтийг хамарсан соёл, урлагийн болон хурал, цуглааны үйл ажиллагаа зохион байгуулахдаа заал, танхимын дүүргэлтийг 1/3 байлгаж, оролцогчдод нь дархлаажуулалтын 3 дугаар тунд хамрагдсан байх шаардлагыг тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх
Төрийн байгууллагууд цагаан сарын баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрүүдийг гаргалаа.
Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ

0 cэтгэгдэлтэй