ХҮҮХДИЙН МӨНГӨ НЭГДҮГЭЭР САРЫН 20-НД ОЛГОГДОНО

2022-01-11 192 4

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болжээ. 

Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.

“Энэ оны эхний хагас жилийн тухайд эцэг, эх хүсвэл 100,000 төгрөг бүтнээр нь авч болно. Энэ сар буюу нэгдүгээр сард хүсэлтийг хэрхэн авах шийдлүүдийг гаргаж байгаа. Тодруулбал, цахим системүүдийг ашиглана” гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Холбоотой мэдээ